Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын түүхэн үзэсгэлэн дэлгэгдлээ

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, онцлогийг харуулсан үзэсгэлэн өнөөдөр Албаны түүхэн музейд дэлгэгдлээ.

Үзэсгэлэнд байгууллагын болон үе, үеийн дарга нарын түүхэн танилцуулга, гэрэл зүргийн цомог, алба хаагчдын амжилт бүтээл, цуглуулга, албаны болоод аврах ажиллагааны онцлогийг харуулсан макет зэргийг дэлгэсэн байна.

Мөн аймгийн онцлогийг илтгэсэн Дарьгангачуудын мөнгөн эдлэлүүдийг дэлгэн үзүүлж, сурталчилж байгаагаараа онцлог юм.

ОБЕГ-ын “Ахмадын холбоо”-ны санаачлагаар зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …