Канадын сангийн тэтгэлэгт Ид шидийн орон төсөл шалгарчээ

Канад сангийн нэрэмжит төслийн уралдаанд энэ жил нийт 800 гаруй байгууллага материал бүрдүүлж оролцжээ. Энэ жил зургаан төсөл шалгаруулсны нэгээр Лантуун дохио ТББ-ын хэрэгжүүлж буй Ид шидийн орон төсөл шалгарчээ.Лантуун дохио ТББ-ын хамт олон Канад сангаас 50.000 канад доллар буюу 97 сая 800 мянган төгрөгийн тэтгэлэг авч өчигдөр / 2019.05.27 / тэтгэлгийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Төслийн санхүүжилтийн 66 сая төгрөг нь Ид шидийн орны Хамгаалах байрны урсгал зардалд зарцуулагдах ба үлдсэн хэсэг нь бага насны хүүхдийг цахим гэмт хэрэг хүн худалдаалах гэмт хэргээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготой ” Лантуу хүүгийн сургамж”, “Нэг мэдээлэл нэг амь”, “Шинэ оюутан” зэрэг сургалт нөлөөллийн ажилд зарцуулагдах аж.

Энэ жилийн шалгаруулалтад Зориг сан, Лантуун дохио ТББ, Сонсголгүйн боловсрол ТББ, Монголын бизнесийн зөвлөл, Булган нэг үе клуб ТББ зэрэг байгууллагууд зорилтот бүлгүүдэд чиглэсэн төслүүд хэрэгжүүлнэ. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБС, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэрэгжих төслүүд шалгарч орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломж бүрдсэнээрээ илүү онцлогтой юм.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …