Цемент нэрээр их хэмжээний химийн бодис хилээр нэвтрүүлэхийг завджээ

Гаалийн Ерөнхий Газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсээр 2019 оны тавдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсад бүртгэлтэй “С” ХХК-ийн импортлож буй цемент дунд “полиэтиленгликолийн лав” гэх их хэмжээний химийн бодис нуусан байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлжээ.

Тус компани 11.7 тонн химийн бодисыг гаалийн байгууллагад “цемент” гэж мэдүүлэн улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг шалгаж прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …