“Өхөөрдөм гоёо-2019” наадам халх, барга, буриад, үзэмчин, цаатангуудын хувцасны онцлогийг харууллаа

Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан “Өхөөрдөм гоёо-2019” монгол туургатан хүүхэд багачууд, дизайнер, үйлдвэрлэгчдийн загварын их наадам  Монголын Хүүхдийн ордонд амжилттай боллоо.

Монголын туургатны үндэсний хувцасны соёлыг хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэх зорилготой олон улсын загварын наадмын эхний өдөр буюу тавдугаар сарын 25-нд уламжлал ёсоор Монголын хүүхдийн ордноо Монгол үндэстний болон үндэсний хэв шинжийг агуулсан гоёлын болон өдөр тутмын хувцасны загварын үзүүлбэрүүдээ толилуулж шилдгүүдээ тодрууллаа.

Тус наадамд оролцогч бяцхан загвар өмсөгчдийн хувьд “Miss & Gentleman Development” төвд урьдчилсан бэлтгэл сургуулилт хийдэг аж. Тус наадамд энэ жил халх, барга, үзэмчин, цаатан ардын хувцасны онцлогийг харуулсан үзүүлбэрүүд оролцсоноороо онцлогтой байв. Мөн Өвөрмонголын бүжгийн “Тэмүүлэл” хамтлаг урилгаар оролцож, дуучин A Cool багачууддаа зориулан ая дуугаа өргөн барилаа. Наадамд нийт 150 гаруй бяцхан загвар өмсөгч, 20 гаруй аж ахуйн нэгж, дизайнерын 22 коллекци 250 орчим хувцсыг үзэж сонирхуулсан юм.

Наадмын шилдгүүдийг танилцуулъя.

Үндэсний хувцасны төрлөөр: Өвөр Монголын “Тэмүүлэл” брэнд

Өдөр тутмын хувцасны төрлөөр: “Хослол” брэнд

Үндэсний элемент бүхий орчин үеийн хувцасны төрлөөр: “Sho Sho” брэнд

Гоёлын даашинзны төрлөөр: “Амар” брэнд шалгарсан бол Гран при шаг

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …