Зургадугаар сарын 1-нд зарим хилийн боомт амарна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг бүх нийтээр амардаг. Тэгвэл энэ удаагийн зургадугаар сарын 1-ний өдөр бямба гарагт тохиож байгаа бөгөөд тус өдөр Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчиж, зөвхөн Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн авто замын боомт ажиллах юм. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасны дагуу ийн ажиллах аж. Тус хэлэлцээрт талуудын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана. Төмөр замын боомт нь баяр, амралтын өдрүүд болон боомтын ажиллах хугацааны хязгаарлалтад хамаарахгүйгээр хуваарийн дагуу ажиллана гэж тусгасан байдаг юм.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …