Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тоноглосон автобуснуудыг шалгажээ

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээний зургаан аж ахуйн нэгж, байгууллагын 56 автобусыг хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэдийг тээвэрлэхэд зориулан тоноглосон байдаг. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн хяналтын хэлтсээс тухайн тээврийн хэрэгслүүдийн зорчигчдын бууж, суух нөхцөлийг бүрдүүлсэн зориулалтын шат тавцангийн техникийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагаанд үзлэг, шалгав.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй автобус, троллейбуснуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан суудалтай байх, сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан зогсоолуудын нэр заасан урсдаг самбартай байх, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан автомат чанга яригчтай байх зэрэг шаардлагуудын дагуу шугам замын хяналт, шалгалтыг Автотээврийн хяналтын улсын байцаагч нар тогтмол хийж байна.

Зарим тээврийн хэрэгслийн тэргэнцэртэй иргэдийг буулгаж, суулгах шат, тавцанг хэвийн ажиллагаатай болгож, техникийн бэлэн байдлыг хангаж ажиллах талаар тухайн аж ахуйн нэгжүүдэд үүрэг чиглэл өглөө.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …