Улсын хэмжээнд нэг сая хүүхэд хүүхдийн мөнгө авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар  салбар дундын ажлын төлөвлөгөөг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд С.Чинзоригт даалгав. Мөн хүүхдийн хөгжлийг дэмжих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулахад анхаарч, салбар бүртээ дэд ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

Жилийн ажлын хүрээнд хүүхдийг аливаа хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, төр, төрийн бус байгууллага  хамтран ажиллах зэргээр олон талт арга хэмжээ хэрэгжүүлэх юм.

 Товч мэдээ

–  Хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын нэгний өдрөөс олгоход шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт зохицуулалт хийж шийдвэрлэх, мөнгөн тэтгэмж олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарт даалгав. Улсын хэмжээнд нэг сая хүүхэд хүүхдийн мөнгө авах юм.

–  “Хүнд үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийг батлав. Эхний ээлжинд металлург, машин үйлдвэрлэл, газрын тос, нүүрс гүн боловсруулах болон химийн үйлдвэрийг хөгжүүлэхээр төлөвлөж байна. 2023 он гэхэд хүнд аж үйлдвэрийн салбараас төсөвт орох орлого нэмэгдэж, 5000 гаруй ажлын байр шинээр бий болно гэж тооцоолжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …