Хөлбөмбөгчин хүүгийн дурсгалыг хүндэтгэж талбайг шинэчилжээ

Азийн хөлбөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр нийслэлийн Баянзүрх дүүргийн 79-р сургуулийн талбайд хөлбөмбөгийн талбайг засварлаж, шинээр ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Уг шинэ талбайн нээлт өнөөдөр /2019.05.30/ 10:00 цагаас болох бөгөөд Монголын хөлбөмбөгийн холбоо болон сургуулийн хамт олон оролцох юм. Хөлбөмбөгийн шинэ талбайн нээлтийн арга хэмжээний үеэр хүүхдийн хөлбөмбөгийн “Грассруутсс” баярын арга хэмжээ болно.

Азийн хөлбөмбөгийн холбооноос тусгайлан 79 сургуулийг онцлон дэмжсэний учир нь өнгөрсөн жил энэ сургуульд нэгэн харамсалтай үйл явдал болж байсан юм.

Тодруулбал, 2018 оны зургадугаар сарын 20-ны өдөр 11 настай хүү хөлбөмбөг тоглож байгаад хаалганы хөндлөвч төмөрт дарагдан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шейх Салман Бин Халиф Монголын Хөлбөмбөгийн холбооны урилгаар манай улсад айлчлахдаа хөлбөмбөгийн спортыг сонгон хичээллэж байсан бяцхан хүүгийн дурсгалыг хүндэтгэж талбайг шинэчлэн засварлаж өгөхөөр амалсан билээ.

 

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …