“Монгол цэрэг энхийн төлөө” цогцолборын шав тавьжээ

“Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол цэрэг энхийн төлөө” цогцолборын шав тавилаа.

Өчигдөр болсон хөшөө цогцолборын шав тавих ёслолд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын дарга хошууч генерал А.Ганбат, ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал Д.Ганзориг болон энхийг сахиулагчид, ЗХЖШ-ын албаны төлөөлөгчид оролцов.

Монгол Улс энэхүү өдрийг 2005 оноос тэмдэглэж ирсэн бөгөөд албан ёсоор Монгол Улсын Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 140-р тогтоолоор баталгаажуулсан байдаг.
Энэ жил НҮБ-ын “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийг “Энгийн иргэдийн энхийг хамгаалах” уриан дор зохион байгуулахаар НҮБ-аас уриалж байгаа юм.

Санал болгох мэдээ

Нидерландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд тангаргаа өргөжээ

Нидерландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд Роб Йеттен тангаргаа өргөж, албан ёсоор үүрэгт ажилдаа …