ЕБС-ийн бага ангийн сурагчид үдийн хоолтой боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 77.1 хувийн саналаар баталлаа.

Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 1-5 дугаар ангийн сурагчид үдийн цай бус үдийн хоол иддэг болох юм. Цаашлаад 2024 он гэхэд Ерөнхий боловсролын 1-12 ангийн бүх сурагч халуун хоол идэхээр болох аж.  Энэ ажлыг хэрэгжүүлэхэд нийт 300 гаруй тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай бөгөөд жилд дунджаар 65 орчим тэрбум төгрөг төсөвт суулгахаар төлөвлөжээ.

 

Санал болгох мэдээ

Сургуулийн өмнөх боловсролын салбарын зорилт, үр дүн, цаашдын бодлогыг хэлэлцэв

​Сургуулийн өмнөх боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жилийн зорилго, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, сайн туршлага …