Хатаасан жимс, самар шинжилгээ баталгаажилтад хамрагдаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ

НМХГ-аас “Олон улсын болон улсын шинж чанартай, цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг БГД-ийн Барс, Бизнес худалдааны төв, зам дагуу ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн нийлүүлж, худалдаалж байгаа агуулах зоорь, дэлгүүрүүдэд  өчигдөр хийжээ.

Шалгалтаар худалдаа эрхлэгчид нь дотоодод тариалсан жимс, нарийн ногоо нь гарал үүслийн гэрчилгээгүй, импортын зарим ногоо нь хаяг шошгын зөрчилтэй, агуулах зооринд температур, чийг хэмжигч байршуулж бүртгэл хөтөлдөггүй, ул мөр мөрдөн тогтоох бүртгэл дутуу хөтөлдөг зөрчил илэрчээ.  Мөн  үйл ажиллагаандаа зохистой дадал нэвтрүүлээгүй, хувь хүнээс худалдан авсан хатаасан жимс, самар нь шинжилгээ баталгаажилтад хамрагдаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.  Шалгалтын хүрээнд зөрчил бүхий иргэдэд ЗТХ-ийн 6.15-р зүйлийн 5.1 дэх заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулж ажилласан аж.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …