Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт нийт 28 000 гаруй гэрэлтүүлэг байдаг ч зам барилгын ажилтай холбоотойгоор гэрэлтүүлгийн 83,7 хувь нь л асаж байгааг албаныхан хэллээ. Хотын гэрэлтүүлгийн ашиглалт, бүрэн бүтэн байдлыг 7 компани хариуцан ажилладаг бөгөөд ажлын гүйцэтгэлд нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хяналт тавьдаг юм. Автозамыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, явган зорчигчийн замыг цогцоор нь хийж байгаа бөгөөд ирэх сарын нэгэн гэхэд замын гэрэлтүүлгийг бүрэн асаах тухай албан шаардлагыг Захирагчийн ажлын албанаас холбогдох газруудад өгчээ.
Өнөөдрийн байдлаар Доржийн гудамж буюу Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийш Цайз зах хүрэх замын гэрэлтүүлгийг бүрэн асаажээ. Харин Чулуун овооны постноос Өгөөмөр зах хүртэлх замын гэрэлтүүлгийн угсралт бүрэн дууссан Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-иас цахилгааны эх үүсвэрийг нь шийдүүлэхээр хүлээж байна. Мөн Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн уулзвараас 32-ын тойрог хүртэлх гэрэлтүүлгийг ирэх долоо хоногт бүрэн асаахаар төлөвлөжээ. Яармагийн гүүрээс Нисэх хүртэлх замын урд талын зорчих хэсгийн гэрэлтүүлгийг борооны усны шугамын ажил дууссаны дараа хийж 10 сарын 30-нд дуусгах гэрээтэй юм байна. Нийслэлийн өдөр буюу 10-р сарын 29-нөөс өмнө Улаанбаатар хотын гэрэлтүүлгийг бүрэн асаах зорилт тавин ажиллаж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.