Х.Хатанбаатар хавдартай хүүхдүүдийн эмчилгээнд 30 сая төгрөг хандивлалаа

Дуучин A Cool буюу Б.Анхбаяр “Итгэл хайранд” хорт хавдартай хүүхдүүдэд туслах үндэсний аяныг санаачлан эхлүүлээд байгаа билээ.

Түүнийг өвчиндөө шаналж буй бяцхан охинд туслахыг уриалж, лайв хийсний дараа “Монголын оюун ухааны академи”-ийн захирал, ой тогтоолтын мастер Х.Хатанбаатар 30 сая төгрөгийн хандивлалаа.

Х.Хатанбаатар Фэйсбүүктээ “Энэ бичлэгийг хэдхэн цагийн өмнө үзсэн би хямарч, сүүлийн хэдэн сарын турш хөөцөлдөж байсан ажлаа орхихоор шийдэж, энэ охинд чадлынхаа хэрээр туслахаар сэтгэл шулуудлаа” хэмээн бичжээ.

Ийнхүү тэрбээр өчигдөр 20 сая төгрөгийг Э.Энххүслэн охины эмчилгээнд хандивлаж, 10 сая төгрөгийг “Итгэл Хайранд” ТББ-ын данс руу буюу нийт 30 сая төгрөг шилжүүлсэн байна.

 

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …