“Гоо даль” массажны газрын үйл ажиллагааг зогсоожээ

Нийслэлийн Баянгол дүүргийн аравдугаар хороололд орон сууцны зоорины давхарт байрлан үйл ажиллагаа явуулж байсан “Гоо даль” бие угаалга, массажны газарт Мэргэжлийн хяналтын байгууллагаас тавдугаар сарын 27-ны өдөр шалгалт хийсэн байна.

Шалгалтаар тус газрын барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, массажистууд нь мэргэжлийн үнэмлэх, дипломгүй байсан зөрчил илэрчээ. Улмаар дээрх газрыг прокурорын тогтоолоор үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоож, зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа аж.

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …