Төв замын хөдөлгөөнийг 18.00 цагт нээнэ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу өнөөдөр /2019.06.01/ Улаанбаатар хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг зарим хэсгийг түр хязгаарлах  Нийслэлийн Засаг даргын захирамж өчигдөр гарсан.  Захирамжид дурдсанаар Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах болсонтой холбогдуулж, Д.Сүхбаатарын талбай, Цэцэг төвийн уулзвар, Боловсролын их сургууль, Цаг уурын уулзвар, Амарын гудамж, Туушингийн баруун уулзвар, Олимпийн гудамж, Гадаад хэргийн яамны уулзварын авто замын хөдөлгөөнийг зургадугаар сарын 1-ний өдрийн 07.00 цагаас 18.00 цаг хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн байна.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …