Жүжигчин Б.Амарсайханы гэргий “Алдарт эх” боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж, олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг өнөөдөр /2019.06.01/ “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоор шагналаа.

Алдарт ээжүүдийн нэг нь өдгөө дөрвөн хүүхдийн ээж, жүжигчин Б.Амарсайхны гэргий С.Уранд Ерөнхийлөгч одонг зүүж өгсөн юм. Монголын сайхан бүсгүйд зүй ёсоор тооцогддог С.Уран 2018 онд одонгийн дөрөв дэх хүүхдээ төрүүлснээр “Алдарт эх-II” одонгийн болзол хангасан билээ.

Сүүлийн үед тэрбээр нөхрийнхөө мэргэжил, сонирхлыг дэмжиж, ““IFI” продакшн байгуулан, кино урлагт чамгүй сайн продюсерын үүрэг гүйцэтгэж байгаа. Түүний багийнхны хийсэн “Итгэл” уран сайхны кино дотоодын төдийгүй олон улсын кино наадмуудад амжилттай оролцсон.

Биеэ сайхан авч явдаг, бизнес эрхлэгч бүсгүйчүүдэд санхүүгийн болон харилцааны чиглэлээр сургалт, зөвлөгөө идэвхтэй өгдөг гээд жүжигчин Амраагийн гэргий үе тэнгийнхээ бүсгүйчүүдийн үлгэр дуурайлал болсон супер ээж юм.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …