Хилийн боомтоор дэрэвгэр жирэвгэрүүг хууль бусаар гаргахыг завджээ

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Ханги хилийн боомтоор иргэд 571 кг дэрэвгэр жиргэрүүг хууль бусаар гаргах гэж байсан Дорноговь аймгийн харьяат иргэн М, Г нарыг Тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлжээ. Энэ хэрэг тавдугаар сарын 29-ны өдөр гарсан байна.

Дэрэвгэр жирэвгэрүү нь Монгол Улсын  ховор ургамлын жагсаалтад багтдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн А/43 дугаар тушаалаар дээрх ургамлыг түүн бэлтгэхийг 2022  оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл таван жилийн хугацаагаар түр хоригложээ.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …