Өөрт нь үйлчлэхгүй бол салбараа үгүйсгэж, доромжилдог танаас бид юу хүсэх вэ

БИ-гээр өвчилсөн хүн бусдыг хадаас, өөрийгөө алх гэж бодно. Манай салбарын Ерөнхийлөгч биднийг яг л хадаас гэж хараад байх шиг байна. Түүнд салбарын бид хэн ч биш бөгөөд бидний хийсэн бүтээлүүд нүдэнд нь тусдаггүй бололтой. Ямар сайндаа л СЭТГҮҮЛЧ ГЭХ хэмээн хамт ажиллаж байсан нэгнээ үл тоомсорлож харагдлаа. Олон жил мөр зэрэгцэн ажилласан нөхдөө үл тоомсорлож байгаа хүнд бусад нь ёстой хадаас шиг л харагдана биз дээ.

Олон зүйл нуршилгүй Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өгсөн Х.Мандахбаярыг тайлбарыг хүргэж байна.

Цагдаад өгсөн тайлбартаа Х.Мандахбаяр нь одоо өөрийн хийсэн бүтээл гэж олонд гайхуулж яваа цуврал сурвалжлагыг “миний бие бэлтгэн гаргаагүй” гэжээ. Аливаа сурвалжлага нэвтрүүлэг найруулагч, зураглаач, сэтгүүлчид гээд хамтын бүтээл юм. Гэхдээ “Тост, Тосон бумба”-тай холбоотой цуврал нэвтрүүлгүүд найруулагчаараа овоглогддог. Өнөөх СЭТГҮҮЛЧ ГЭХ хэмээн үл тоомсорлуулсан хүн шүү дээ тэр найруулагч. Тэрээр одоо ч Өмнөговьд өрнөж буй уул уурхай асуудлаар тууштай мэдээ мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэсээр байгаа.

Сүүлд л гэхэд Х.Мандахбаярыг сүр дуулиан болгож, сэтгүүлчдийг олноор авч Өмнөговьд очихоос өмнө цуврал гурван сурвалжлагыг бэлтгэж, өөрийн хатуу мэдээ фейсбүүк хуудсаар олон нийтэд хүргээд байсан юм.

Тэгэхээр Х.Мандахбаяр БИ … гэж дөвчигнөөд байгаа болохоос биш, түүний гар бие оролцсон бүтээл нэгээхэн ч үгүй юм. Магадгүй хэдэн уурхайчидтай маргалдсан асуудалд л гар бие оролцсон байх. Түүнээс сэтгүүлчийн уран бүтээл бүр сэтгүүлчээ овоглогддог гэдгийг салбарын Ерөнхийлөгч маань ойлгохгүй явна гэж баймааргүй юм.

Эндээс түүнийг ямар айхтар биеэ тоож, салбараа үгүйсгэж явааг ойлгоход дэндүү амархан байна. Тэрээр өнөөдөр “хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн худалдагддагийг харлаа” гэж нулимс дуслуулан ярив. Үнэндээ түүний бусдыг шантаажлах үйл хэрэгт татагдан ороогүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг тэрээр “худалдагдсан” гэж үзэж байгаа бололтой.

Сэтгүүл зүй эрүүлжих ёстой, түүний төлөө тэмцэнэ гэж тэрээр хэлж байна. Өөрт нь таалагдахгүй, өөрийнх нь ашиг сонирхлын төлөө ажиллахгүй, итгэл үнэмшлээ худалдаагүй сэтгүүлчдийг “худалдагдсан” гээд яриад суудаг хүн манай салбарыг удирдаж байхад эрүүлжих тухай ярих нь битгий хэл бодоод ч хэрэггүй биз.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …