УИХ-ын гишүүн асан Д.Арвин таалал төгсжээ

УИХ-ын гишүүн асан Д.Арвин хүнд өвчний улмаас таалал төгсжээ. Тэрээр 1976 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, 1981 онд Монгол Улсын Их Сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн ухааны магистрантурт суралцаж төгссөн. Түүхийн шинжлэх ухааны доктор /Ph.D/ цолтой.

Д.Арвин нь УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож байсан бөгөөд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Төсвийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байсан билээ. Талийгаачийн үр хүүхэд, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье.

 

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …