“ПИ АР”-чдын эрх ашиг Монголын ард түмний эрх ашгийг бүхэлд нь хохироох ёсгүй

Нийтлэлч Баабар, Боролдойн Мягмар нар Оюутолгойн “ПИ АР”-ын ажлыг олон жил хариуцан ажиллаж буй гэдгийг хэвлэл мэдээллийнхэн бүгд мэднэ. Тэд Оюутолгойгоос олон жил олон зуун сая доллар халааслаж хариуд нь зөв ч бай буруу ч бай тэдний талд сурталчилгаа хийх үүрэгтэй ажилладаг. Өнгөрсөн 7 хоногт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ,түүний биелэлтэд хийсэн ажлын хэсгийн дүгнэлт,тайланг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж, танилцуулж байх үеэр эрх баригч нам Оюутолгойг хятадуудад зарах гэж байна гэх эсрэг сурталчилгаа буюу мессежийг сошиал орчинд шидэж олон нийтийн тархийг угаах, шалгалтын явцыг удаашруулж,сарниулах оролдлого хийж харагдана лээ.

Монголын ард түмний хүсэл сонирхлын эсрэг сурталчилгаа хийх, бүх нийтийн өмчийг хэсэг бүлгээрээ халааслаж суух зорилго өвөртөлж олон нийтийг төөрөгдүүлэх, буруу ойлголт төрүүлэхүйц “ПИ АР” хийх нь мэдээж зөвхөн тэдэнд ашигтай. Уг нь бол Оюутолгойн орд газар монголын ард түмний өмч төдийгүй хэсэг бүлэг улс төрчид, ”ПИ АР”-чид, гаднынхны халаасаа зузаатгах хувийн өмч биш.

 

Баабарын нийтлэлүүд ч Оюутолгойн эзэдүүдийг хамгаалсан өнгөлөн далдалсан байдгийг учир мэдэх хүмүүс гадарлана. Түүний МАН-ынхан Оюутолгойг Хятадуудад зарах гэж байна гэх утга бүхий олон нийтийг төөрөгдүүлэх зорилгоор тараасан мэдээлэлд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан няцаалт өгнө лээ.

Үндсэндээ бол МАН-ынхан Оюутолгойг Хятадуудад зарах бус нэр бүхий гишүүд нь Оюутолгойд шалгалт явуулж ард түмний эрх ашиг хөндөгдсөн асуудлыг засч залруулах ил гарган тавьж, асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэх ажлыг хийж буй. Цаашдаа Оюутолгой,Тавантолгой гэх мэт том төслүүдийн үр шимийг 3,5 сая монголчууд бүгд тэгш шударга хүртэх ёстой. Ингэхийн тулд төрийн зүтгэлтнүүд ч шударга ажиллах ёстой гэдэг зарчмын байр суурийг мөн эрх баригч намын генсек илэрхийлсэн байна.

Санал болгох мэдээ

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хяналтын дэлгэцэд ирсэн угаарын хийн дохио бүрийг алдалгүй бүртгэж, шуурхай арга хэмжээ авч байна

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын …