Ирэх намар нэгдүгээр ангид 38 мянга гаруй хүүхэд элсэн суралцана

Ирэх намар 38 мянга гаруй сурагч нэгдүгээр ангид элсэн орно. Нийслэлийн хэмжээнд зургаан настнуудыг бүртгэх ажил өнгөрсөн сарын 13-27-ны өдрүүдэд явагдаж бүртгэлийн явц 75,7 хувьд хүрчээ. Нийт 38 мянга 232 хүүхэд бүртгүүлэхээс 28 мянга 940 хүүхэд бүртгүүлжээ.

Сургуульд шинээр элсэн орох хүүхдийн бүртгэл ихэнх дүүрэгт 70 гаруй хувьд хүрсэн бол Баянзүрх, Хан-Уул дүүрэгт хамгийн бага буюу 60 хувьтай явагджээ. Дашрамд дуулгахад, албан ёсны бүртгэлийг дахиж явуулахгүй аж. Бүртгэлд хамрагдаагүй хүүхдүүд харьяаллын дагуух сургууль дээрээ асуудлаа шийдүүлэх юм байна.

Санал болгох мэдээ

Сургуулийн өмнөх боловсролын салбарын зорилт, үр дүн, цаашдын бодлогыг хэлэлцэв

​Сургуулийн өмнөх боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жилийн зорилго, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, сайн туршлага …