Хууль бусаар ажиллаж байсан ашигт малтмалын компаниудад хэрэг үүсгэлээ

“Хүрээлэн байгаа орчны эсрэг” гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд орон нутаг дахь хууль хяналтын байгууллагуудын ажлыг уялдлуулах зорилгоор Булган аймгийн Прокурорын газраас санаачлан аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шинжилгээний алба, Татварын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай хамтран Бүрэгхангай, Дашинчилэн сумдын газар дээр ашигт малтмалтай холбоотой хууль бус ажиллагаа явагдаж байгаа эсэхийг гэнэтийн байдлаар шалгажээ.

Шалгалтаар зарим компани, нөхөрлөлүүд ус ашигласны гэрээг дүгнүүлээгүй, усны тоолуур байхгүй, геодезийн хэмжил зураглалд ашиглаж буй багаж байхгүй, техник, тоног төхөөрөмжийн хаягдал тосыг хөрсөнд асгасан, нүхэн 00 дотор хог хаягдлыг хаядаг, угаалгын өрөөний гадна талд нүх ухаж бохирыг хөрсөнд шингээсэн, шатахуун түгээх талбайн орчмын хөрсөнд шатахуун асгарсан, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэнгүй зэрэг зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрснийг холбогдох хууль, журмын дагуу хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …