Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг халз мэтгэлцээнд дуудлаа

Эрүүл мэндийн Дэд сайд асан Ж.Амарсанаа өнөөдөр /2019.06.05/ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардан жагслаа. Жагсаалын үеэр Эрүүл мэндийн Дэд сайд асан Ж.Амарсанаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор энэ сарын 6-ны өдөр ТВ4 телевизийн байранд 20:00 цагаас халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа хэлэв.

Тэрбээр цааш хэлэхдээ “Өнөөдөр эрүүл мэндийн салбар маш олон үзүүлэлтээр уруудах чиглэлдээ орчихсон байна. Мөн сүрьеэгийн дэгдэлт нь сайд огцрох шалтгаануудын зөвхөн нэг нь юм. Д.Сарангэрэл сайд хариуцлагын асуудал яригдахаар хүнийг гүтгээд эхэлдэг. Тиймээс гүтгэсэнтэй нь холбоотойгоор ард иргэдэд тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүднээс маргааш телевизийн халз мэтгэлцээнд урьж байна. Одоо урилгаа гардуулна. Хүлээж авах эсэхийг мэдэхгүй юм” гэлээ.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …