Б.Энх-Амгалан: Баруун аймгууд руу зорчих нислэгийн тасалбарын үнийг 30-50 хувь бууруулна

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өчигдөр мэдээлэл хийж, баруун таван аймагт зорчих нислэгийн тасалбарын үнийг 30-50 хувь бууруулах боломжтой. Орон нутгийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлж байгаа. Өнөөдрөөс туршилтын нислэгүүд эхэлсэн гэж хэллээ.

Улаанбаатар-Увс, Улаанбаатар-Өлгий, Улаанбаатар-Ховд, Улаанбаатар-Алтай, Улаанбаатар-Завхан чиглэлийн нислэгийн тийз 250-700 мянган төгрөг байна. Энэ үнийг 30-50 хувь хүртэл буулгахаар ажиллаж байна. Ийм бололцоо байгаа гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч сард Ховд, Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ баруун аймгууд руу зорчих нислэгийн тийзний үнэ өндөр, иргэдэд дарамт болж байна гэдгийг холбогдох албаны хүмүүст хэлж, үнийг нь бууруулахад анхаарч ажиллахыг үүрэг болгосон гэдгийг ЗТХ-ийн сайд хэллээ.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …