Цэцэрлэгийн эрхлэгч ажилчдаа өрөөндөө оруулж цоожлоод “АТГ”-т өгсөн бичгээ авч ирэхийг шаарджээ

Нийслэлийн 65 дугаар цэцэрлэгийн багш, ажилчид болон эцэг эхчүүдийн төлөөлөл манай сайтад хандсанаар бид энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Нийслэлийн тэргүүний Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б нь ямар ч шалтгаангүйгээр анги бүрээс зургаан хүүхэд хасахыг багш нараасаа шаардаж, дарамталдаг тухай мэдээлэл бидэнд ирлээ.

Тодруулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 08-ны өдөр 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр Б томилогдон ажиллажээ. Үүнээс хойш Тавдугаар сарын 30-ны өдөр захирал Б багш ажилчиддаа хурал хийж нэг ангиас ямар ч үндэслэлгүйгээр зургаан хүүхэд хасах үүргийг аман байдлаар өгчээ. Ингэхдээ дарга цэрэг нарын тушаалаар орж ирсэн хүүхдүүдийг битгий хасаарай, хасах хүүхдүүддээ харьяаллын бус гэдэг шалтгаан хэлэхийг анхааруулсан байна. Энэ тухай тэрээр“Дарга нарын тушаалаар орж ирсэн хүүхдүүдийг битгий хасаарай. Тэд хоёр гурав хоногийн дараа ганц утасдуулаад л буцаад хүрээд ирдэг юм. Амьдралын боломж тааруу хүүхдүүдээс эхлээд хас. Миний өрөөнд гомдол гаргаж орж ирэхгүйгээр цаагуураа зохицуулаарай” гэсэн байна. Мөн хоёр багшийг ажлаасаа гарахыг удаа дараа шаардаж, янз бүрийн шахалт дарамт үзүүлж буй аж.

Үүний дагуу зарим багш нар ангидаа хурал хийж зургаан хүүхэд хасах үүрэг авсан тухайгаа эцэг эхчүүдэд учирлаж, мөн ажлаас халагдах гэж байгаа тухайгаа хэлжээ. Харин эцэг эхчүүд хүүхдүүдээ хасуулахгүй, ангийн багшийг нь ч солиулах хүсэлгүй тул захирал Б-д тавдугаар сарын 31-ний өдөр өргөх бичиг гаргажээ. Тус өргөх бичгийн хариуг захирал Б өнгөрөгч Даваа гарагт буюу зургадугаар сарын 03-ны өдөр албан бичгээр өгөхөөр тохирсон байна. Гэвч албан бичиг өгөх өдрөө эцэг эхчүүдийг ёс бус үг хэллэгээр доромжилж, улмаар зодох гэж дайрсан тухай эх сурвалжууд бидэнд хэлж буй юм. Тухайн үед эцэг эхчүүдийг “Хэдэн авгай нар минь зайлаарай. Та нарын хүүхдүүдийг хасаагүй юм бол болоо юм биш үү. Явдаг газраараа яв” /зэрэг олон ёс бус хэллэгээр доромжилж/ салаавчаа гаргасан байна. Харин багш ажилчидаа “Навсайсан бөөстэй, хуурстай авгай нар” хэмээн байнга доромжилдог бөгөөд эдгээр нь үгс нь дөнгөж наад захын жишээ болох тухай хэлж байлаа.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

МИАТ компани Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК  дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас …