Ж.Амгалан: Хуурамч фэйсбүүк хуудастай тэмцэнэ 

Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд Цахим орчинд 300 гаруй мянган дагагчтай “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын зүгээс хуурамч цахим хуудсаар гүтгэлэг тараадаг үйлдлийг таслан зогсооход хамтран ажиллах санал тавьжээ. Энэ хүрээнд тус газрууд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан талаар өнөөдөр /2019.06.06/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Нийтийн хэв журам хамгаалах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-тай цагдаагийн байгууллага зарчмын хүрээнд нийгмийг бухимдуулаад байгаа элдэв хуурамч фэйсбүүк хуудас, хүний хувийн нууцад халддаг байдлын эсрэг хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хойч үедээ буруу үлгэр дууриал үзүүлэх, муу жишиг тогтоож болохгүй” гэж мэдэгдлээ.

Энэ оны  дөрвөн сарын байдлаар хуурамч цахим хаягаар бусдын нэр хүндийг гутаан доромжилж, үндэслэлгүй мэдээлэл түгээсэн гэх 1800 орчим гомдол цагдаагийн байгууллагад иржээ. Иймд гүтгэлэг тараасан эзнийг олох магадлалыг нэмэгдүүлэхээр ЦЕГ, ТББ-тай хамтран ажиллах юм байна.

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …