Олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбооны гүйцэтгэх захирал Алекс Санчезийг Төрийн дээд Найрамдал медалиар шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг үнэлж, Дэлхийн сагсан бөмбөгийн 3х3 холбооны гүйцэтгэх захирал Алекс Санчезийг Төрийн дээд шагнал Найрамдал медалиар шагналаа.

Зарлигийг өнөөдөр уншиж сордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа Найрамдал медалийг зүүн өгч, баяр хүргэв.

Шагнал гардуулах үеэр дэд дарга Г.Байгалмаа олон улсын чанартай тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсанд нь талархал илэрхийлж, цаашдаа олон улсын шинж чанартай тэмцээн уралдаан зохион байгуулахад анхаарч, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …