Олон улсын мото наадам өнөөдөр эхэлнэ

“Талын салхи-2019” олон улсын мото наадам өнөөдөр эхэлнэ. Уг наадам Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийж, төмөр хөлөгтний цуваа “Чингис хааны морьт хөшөөт цогцолбор” руу хөдөлнө.

Ази тивд томоохон мото наадам болон өргөжих зорилготой тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм. Дашрамд дурдахад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоциклын спортын хорхойтон бөгөөд тус арга хэмжээг нээн парадын хамт хөдөлнө.

 Чопперчид гэж хэн бэ? Чоп буюу chop гэсэн англи үг нь тасдах, цавчих гэсэн утгатай бөгөөд Дэлхийн II дугаар дайны дараа Америк цэргүүд өөрсдийн мотоциклыг засаж тоноглосноор шинэ загварын чоппер мотоциклын үүсэл тавигдаж байв. Ингээд 1960-аад оноос дэгжин мотоцикл хөлөглөсөн мотоциклчдыг чопперчид гэх болсон ба Монгол Улсад 1990 оноос энэхүү ангиллын мото спорт хөгжлийн сууриа тавьж байжээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …