Их дүйчэн өдрийг амралтын өдөр болгох хууль санаачилжээ

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд тус бүр нэг заалт нэмэх хуулийн төсөл санаачилжээ.

Түүний санаачилсан  нэмэх заалтууд бол “Зуны тэргүүн сарын Шинийн 15-ны Бурхан багшийн их дүйчэн өдөр”. Хоёр хуульд дээрх заалтыг нэмснээр монголчууд Бурхан багшийн их дүйчэн өдөр бүх нийтээр амардаг болох юм.  Бурхан багшийн их дүйчэн өдрийг Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхацсан өдөр хэмээн хүндэтгэдэг. Энэ өдөр бурханы шашин дэлгэрсэн Азийн улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтжээ.

 

 

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …