ЭЕШ-д ашиглах харандаа баллуурыг Боловсролын үнэлгээний төвөөс өгнө

Элсэлтийн ерөнхий шалгалтыг улс орон даяар энэ сарын 17-ноос 20-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэ дагуу ЭЕШ-ыг зохион байгуулах шалгалтын төвүүдийг эцэслэн тогтоожээ. Тодруулбал, Нийслэлийн төгсөгчид 2, 24, 28,45, 48, 52, 84 дүгээр дунд сургууль болон Монголын үндэсний их сургууль дээр хуваагдаж ЭЕШ-аа өгөх бол өмнөх оны төгсөгчид тав болон 23 дугаар сургууль дээр өгөх юм байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагчийн ашиглах харандаа баллуурыг  Боловсролын үнэлгээний төвөөс тарааж өгөх юм байна. Иймээс шалгалтын анги танхимд үзгэн болон тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. …