Олон улсын тэмцээнээс ОБЕГ-ын тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ

Төв аймгийн Заамар суманд энэ сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан боксын олон улсын тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны баг тамирчид 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж, 2 тамирчин шилдгээр тодорлоо.

Тодруулбал 30кг-ийн жинд С.Хишигбаяр алт, Ө Энххүслэн хүрэл медаль, 63-кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг алт, Б.Мишээлт мөнгөн медалийг хүртсэн бол ОУХМ Л.Алтанцэцэг, тамирчин С.Хишигбаяр нар шилдэг тамирчин болсон юм.

Тус тэмцээнд жин тус бүрийн Монголдоо эхний 8-д бичигдэж байгаа шилдэг тамирчид болон ОХУ, БНХАУ-ын тамирчид оролцсноороо онцлог байлаа гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд иргэд УИХ-ын гишүүд, …