“Хайрын виз” уянгын драмын жүжиг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдоно

Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид оюутан сурагчдын төгсөлтийн баярыг тохиолдуулан нэгэн үе үзэгчдийг байлдан дагуулж байсан МУСГЗ, сэтгүүлч, зохиолч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 22,23-ны өдрүүдэд 21:00 цагаас дахин тоглохоор болжээ.

Уг жүжгийн ерөнхий найруулагчаар МУАЖ Г.Мягмарнарангийн хүү М.Батболд ажилласан юм.Найруулагч М.Батболдын анхны том бүтээл болох “Хайрын виз” жүжгийн гол дүрд залуу жүжигчин Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн нар тогложээ. Мөн Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан М.Түвшинхүү нарын уран бүтээлчид оролцон тоглосон байна.

Залуусын хайр дурлалын сэдэвт уянгын драмын “Хайрын виз” жүжигт орчин үеийн нийгмийн тухай хөндөж бичсэн бөгөөд хайр сэтгэлийн ариун явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусч, жинхэнэ хайр сэтгэлээсээ холдож болохыг өгүүлдэг байна. Өмнө нь тус жүжгийн гол дүрд МУСТА С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Д.Ганцэцэг нар тоглож байсан билээ.

Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээсээ хамаарч 20,000 ₮,15,000 ₮,10,000 ₮ худалдаалж байна. Тасалбарыг: WWW.TICKET.MN, УДЭТ-ын кассаар худалдан авах боломжтой.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …