ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах жагсаалд лам нар нэгджээ

 

“ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах ард түмний хөдөлгөөн”-ийхөн МУ-ын Засгийн газар,  Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ. Шаардлагадаа өнөөдрийн харгис, хэрцгий, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн, бузар булай нийгэм бий болоход ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж буруутай. Иймээс хариуцлага тооцож, сайдын суудлаас нь яаралтай огцруулах. Мөн Төрийн ордон доторх бузар булай, муу муухай бүхнийг арилгуулна хэмээн Лувсанпэрэнлэй хийдийн лам хуваргуудыг Төрийн ордны гадаа залж ном хуран, сан тавиулжээ.

“ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах ард түмний хөдөлгөөн”-ий Ерөнхий зохицуулагч Т. Энхсайхан “Бид цөхрөнгөө барж байна. Арга ядсандаа Төрийн ордны гадна хонож, арц хүж уугиулан сан тавиуллаа. Бурханы олон шавь, лам хуваргуудыг урьж залан МУ-ын төрийг төвшитгөх, ард түмнээ хөгжин цэцэглүүлэх, Төрийн ордон дотор байгаа бузар булай, муу муухай бүхнийг арилгах номыг хуруулж, сан тавиулж, сэржим өргүүлж байна.

Цагдаагийнхан улам хүчтэй болж байна. Сан тавьж байгаа лам нарыг “боль, наад номоо боль” хэмээн дайрч байна. Бид жагсах эрхийнхээ хүрээнд энд цуглан жагсаал хийж байгаа.

Өнөөдөр монголын ард түмний амьдрал улам доройтож, улам хэцүү болж байна. Үндэсний аюулгүй байдал алдагдахад хүрч байна. Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлууд дэндүү газар авлаа. Эмэгтэйчүүд биднийг өмгөөлөх хамгаалах хууль алга. Бид ийм зэвүүн, харгис нийгэмд амьдарч чадахгүй учраас тэмцэж байна. Яагаад бидний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг маань хааж, боож байгаа юм. Энэ бол том асуудал. Бид ийм муухай нийгэмд амьдарч чадахгүй. Гэхдээ Монгол Улсдаа үүрд амьдрах учраас тэмцсээр байх болно” гэв.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …