Цагдан хорих 461 дүгээр ангиас оргосон С.Төмөрийг Замын-Үүдээс баривчиллаа

Хорих 461-р ангиас хоёр өдрийн өмнө оргосон С.Төмөрийг Замын-Үүдээс өнөөдөр /2019.06.21/ өглөө баривчиллаа. Тэрбээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс яллагдагчаар татагдан, Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан С.Төмөр нь 06 дугаар сарын 19-ний өдрийн 19.00 цагийн үед тус ангийн байрлалаас оргосон юм.

Түүнийг өнөөдөр 06:00 цагийн үед Дорноговь аймаг дахь Замын-Үүд боомтоор ачааны вагонд нуугдан, хил гарах оролдлого хийх үeдээ Төмөр замын цэрэгжүүлсэн харуулын ажилтнуудад баригджээ. Замын-Үүдийн Цагдаагийн хэлтэст С.Төмөрийг саатуулаад байна. С.Төмөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай бөгөөд гурван удаагийн ял шийтгэлтэй.

  • 2013 онд Эрүүгийн хуулийн 145.2-д зааснаар нэг жил дөрвөн сар
  • 2014 онд Эрүүгийн хуулийн 145.2, 153.1-д зааснаар гурван жилийн ял авч байжээ.
  • Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл Бусдын эд хөрөнгийг хулгайлах, 153 дугаар зүйл Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх тухай зүйлчилсэн байдаг.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …