М.Энхсайханыг суллах шийдвэр гаргалаа

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөнгөж сая Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг чөлөөлсөн байна. Шүүхээс Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс түүнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

АТГ-аас өчигдөр /2019.06.20/ Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг баривчилж, гэрт нь нэгжлэг явуулсан. Тус газраас албан ёсоор “Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй учраас баривчилсан” талаараа товч мэдээлэл цацсан.

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …