Э.Бат-Үүл: Айлгана гэж бодоо юу З.Энхболд оо

Авлигатай тэмцэх газар/АТГ/ энэ сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг Тавантолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор сэжигтнээр татан саатуулсан юм.

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Улаанбаатар хотын дарга асан, НИТХын тэргүүлэгч Э.Бат-Үүл шүүмжилж,твиттер хуудсаараа  дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд яаж зуудгаа харуулан М.Энхсайханыг цагдан хорьж байгаа юм байна! Улаан цайм ямар ч хуулийн үндэслэлгүйгээр хүнийг цагдан хорьж болдгийг Энхсайханаар зориуд харуулжээ ! З.Энхболд айлгана гэж бодоод байгаа юм байхдаа? Хуцлаа л байна!” гэж жиргэв.

 

 


Санал болгох мэдээ

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хяналтын дэлгэцэд ирсэн угаарын хийн дохио бүрийг алдалгүй бүртгэж, шуурхай арга хэмжээ авч байна

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын …