Үнэтэй пүүз, iPhone-оос болж нярай охиноо заржээ

r Шанхай хотын нэгэн залуу хос дөнгөж төрсөн охиноо үнэтэй пүүз, iPhone утаснаас болж худалдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, хос охиноо мэндлэхээс өмнө интернэтэд хүүхдээ худалдах тухай зарлал байршуулж улмаар хамгийн өндөр үнэ амласан хүнд охино зарсан байна. Тэд хүүхдээ гэртээ гаргасныхаа дараа охиноо 30-50 мянган юаниар “худалдан авагчид” өгсөн аж.

Цагдаагийн газрынхан хосуудыг хүн худалдаалсан хэргээр баривчлан шалгаж байгаа бөгөөд гэмт этгээдүүд “охиноо мөнгөнөөс болж худалдаагүй. Хоёр хүүхэдтэй учираас дахин нэг хүүхэд өсгөх чадвар байхгүй тул охиныхоо ирээдүйн сайн сайхныг бодож хүнд өгсөн” хэмээн мэдүүлсэн байна.

Харин цагдаагийнханы шалгалтын явцад бүсгүйн хүүхдээ төрүүлсэн өдөр тэдний дансанд маш их хэмжээний мөнгө орсон бөгөөд хосууд мөнгөөрөө үнэтэй эд хэрэгсэл, хувцас хунар авсан болох нь илэрсэн гэнэ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …