Танин мэдэхүй: Хүний хумсны тухай сонирхолтой баримт

hymcОлон сонирхолтой баримт хүний хумстай холбогдох нь бий. Тэдгээрийн зарим нь цэвэр мухар сүсгийн шинжтэй зүйл байдаг  бол  ихэнх нь шинжлэх ухааны үндэслэлтэй баримт юм. Ингээд зарим сонирхолтой баримтыг хүргэе. Хумс, үс хоёр тун адилхан шинж чанартай аж. Учир нь кератин гэж нэрлэгддэг уураг хумс, үс хоёрын аль алиныг нь бүрдүүлдэг.

– Хумсны толио үхсэн эсээс тогтдог учир амьсгалдаггүй. Тиймээс тэдэнд хүчилтөрөгч шаардлагагүй. Гэхдээ хумсны толионоос бусад хэсэг нь амьд эсээс бүтдэг болохоор хүчилтөрөгч, витамин, эрдэс бодис гарцаагүй хэрэгтэй.

– Хумс хөлөрдөггүй. Учир нь хумсанд хөлсний булчирхай байдаггүй. Энэ нь хумсны эргэн тойрны арьс хөлөрдөггүй гэсэн үг.

– Долоо хоногт 0.1 мм-0.3 – ээр хумс ургадаг. Энэ нь хумс 100 хоногт нэг см ургадаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг хурууны хумс бүрэн ургаж гүйцэхэд 4-6 cap шаардагдах аж. Харин хөлийн хумсанд энэ хугацаа 12-18 cap байдаг. Эндээс гарын хумс хөлийнхөөс түргэн ургадгийг мэдэж болно.

– Эрэгтэй хүний хумс эмэгтэйнхээс хурдан ургадаг.

– Хөлийн хумс гарынхаас хоёр дахин зузаан.

– Дунд хурууны хумс хамгийн хурдан ургадаг. Харин хамгийн удаан ургадаг хумс эрхий хурууных байдаг

– Хумсыг дөнгөж авсны дараа илүү хурдан ургадаг.

– Улирал, цаг агаар хумсны ургалтад нөлөөлдөг. Дулаан уур амьсгалд, тэр тусмаа өдрийн цагаар хумс илүү хурдан ургадаг.

– Залуу хүний хумс илүү хурдан ургадаг. Түүнчлэн жирэмсний үед ер бусын хурдан ургадаг аж.

– Хүний хоёр гарын хумс харилцан адилгүй хугацаанд ургадаг. Хэрэв та солгой биш бол баруун гарын тань хумс илүү хурдан ургадаг байна.

– Компьютер дээр юм бичих нь хумсны ургалтыг нэмэгдүүлдэг.

– Харанхуй, үдшийн цагаар хумсаа авах нь азгүйдэл дагуулдаг гэдэг. Хэдийгээр энэ нь цэвэр мухар сүсгийн шинжтэй ч хангалттай гэрэлгүй үед хумсаа авах нь  хумсны цаад махаа авах магадлалыг бий болгодог.

– Хүнийг амьсгал хураасны дараах хэд хоногт үс, хумс нь ургасаар байдаг гэлцдэг. Энэ бол ердөө л харааны төөрөгдөл. Учир нь хүнийг бурхан болмогц арьс агшиж, багасахад үс, хумс нь урт болсон мэт харагддаг.

– Хумсны анхны  маникурыг 4000 жилийн өмнө хийж байжээ.

Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …