Гэр хорооллыг барилгажуулах төслийн хүрээнд шинэ Амгалан хотхон баригдана

Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуаранд байрлах Батлан хамгаалах их сургуулийн өмнө талын гэр хорооллын айлуудын дунд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцны барилга барьж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд 200 орчим айлын газрыг чөлөөлж, өнөөдрийн байдлаар 504 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулаад байна.

Цаашид 432 айлын орон сууцыг барих ажлыг эхлүүлээд байна. 3 дахь ээлжийн барилгууд 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орно. Цаашид газар чөлөөлсөн 39 га талбайд 5104 айлын орон сууцны “Шинэ Амгалан” хотхоныг барьж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.Төслийн хүрээнд авто зам, гадна зогсоол, явган хүний замыг барих бөгөөд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Мөн 240 ортой хүүхдийн цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулна. Ингэснээр уг хотхон иргэдийн бүхий л хэрэгцээг хангасан тохилог хотхон болох юм.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …