Гэр хорооллыг барилгажуулах төслийн хэрэгжилтэд хяналт тавих хяналтын хороо байгуулагдлаа

5-р сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/461 тоот захирамжаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хэрэгжилтэд хяналт тавих хяналтын хороо байгуулагдлаа.

Тус хяналтын хороо нь дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх нийт 25 байршлын 76 хэсэгчилсэн талбайн төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол, саналыг хэлэлцэх, нөхөх олговрын хэмжээг тогтоох зорилгоор үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах эрх, үүрэг бүхий хороо юм.

Хяналтын хорооны бүрэлдэхүүнд Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн дарга, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын орлогч дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга, “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын орлогч дарга, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн болон төсөл хэрэгжүүлэх талбай тус бүрд иргэдийн төлөөллийг оролцуулахаар бүрэлдэхүүнийг баталлаа.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …