Имарт дэлгүүрт гарсан галын улмаас 83.4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ

Баянзүрх дүүргийн нэг дүгээр хороонд байрлах “Скай хайпер маркет” ХХК-ийн “Чингис” И-март салбарт гал гарсантай холбогдуулан НМХГ-ын улсын 28 ахлах байцаагч хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, худалдаанд гаргаж болох эсэхэд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын үеэр хөө тортог болсон, хайлсан, сав баглаа боодол гэмтсэн зэрэг шаардлага хангахгүй 83.4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулсан байна.
Ангилан ялгасан хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнээс 139 дээж авч НМХГ-ын төв лабораторид шинжилгээнд хамруулж байгаа аж. Лабораторийн шинжилгээний хариу гарсны дараа худалдаанд гаргах эсэхийг шийдвэрлэх юм.


Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …