2019 он гарсаар 2937 иргэн ипотекийн зээлд хамрагджээ

БХБЯ-наас ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд арилжааны банкуудын хөрөнгө оруулалтыг зээлийн санхүүжилтийн эх үүсвэрт татан оруулах хувилбарыг боловсруулан “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг Засгийн газрын 2018 оны 369 дүгээр тогтоолоор батлуулж, ипотекийн зээлийн хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлээд байгаа. Ингэснээр 2019 онд 9000 орчим иргэнд жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгох боломж бүрдсэн болохыг хэлж буй.

Үүний үр дүнд орон сууцны хөнгөлөлттэй зээлд 2019 оны зургаадугаар сарын байдлаар 3000 орчим иргэн ипотекийн зээлэнд хамрагдсан мэдээллийг БХБЯ-наас ирүүллээ. Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний зургаан сард нийт 210 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2937 иргэнд олгожээ. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 95 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1294 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 55 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 882 иргэнд, банкууд өөрийн эх үүсвэрээс 60 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 761 иргэнд тус тус олгосон байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …