Орхон голд загасчилж байгаад усанд осолджээ

Орхон голд загасчилж байсан 31 настай эр осолдож амиа алджээ. Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушийн гарам” гэдэг газар зургаадугаар сарын 25-ны өдрийн 23:00 цагийн орчим нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн 31 настай, эрэгтэй Д “Орхон” голоос загас барихаар яваад усанд осолдсон тухай дуудлагыг Онцгой байдлын газар хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой, цагдаа, эмнэлгийн байгууллагын алба хаагчид 90 км замыг туулан очиход иргэн Д-гийн цогцсыг иргэд “Орхон” голоос гаргасан байсныг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …