“Хүрмэн” эмийн сангийн үйл ажиллагааг зогсоолоо

Баянгол дүүрэгт байрлах “Хүрмэн” эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус эмийн сан нь Ааг фарм ХХК-ийн эмийн сангийн Эм барих тусгай зөвшөөрлийг ашиглаж байсан ба тусгай зөвшөөрлийн гэрчилгээн дээр заасан хаяг байршилд ажиллаагүй, үйлдвэрлэгч болон дуусах огноо зэрэг нь тодорхойгүй Жор-40, Жор-50 нунтаг хэлбэрийн эмийг борлуулдаг, хуурамч Сэтгэцэт нөлөөт эмийн жороор эм олгосон зэрэг зөрчлүүд илэрлээ.

Улсын байцаагчийн акт үйлдэн хаяг шошгын зөрчилтэй нийт 600 ширхэг цаасан ууттай Жор-40, Жор-50 эмүүдийг устгуулахаар хураан авч, найруулсан болон дуусах огноо тодорхойгүй усан эмүүдийг газар дээр нь устгууллаа. Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авч, тус эмийн сангийн үйл ажиллагааг зогсоолоо. Хяналт шалгалт үргэлжилж байна.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …