Улаанбаатарт 4 хэм хүйтэн

Дохио!!! Цаг   агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

   Өнөөдөр Архангайн зүүн,   Булган, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн нутгаар цасан шуурга   шуурч, Өмнөговь, Дундговийн нутаг, Говь-Алтайн хойд, Баянхонгор, Өвөрхангайн   өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

2013 оны 10 дугаар сарын 21-ний 08 цагаас   20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх   нутгаар солигдмол үүлтэй. Төвийн ихэнх нутаг, говь болон зүүн зүгийн нутгийн   баруун хэсгээр цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад   нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн зүгийн   нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн нутгийн ихэнх, баруун болон төвийн   нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим   үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон   шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус   хүйтэн, говийн нутгийн баруун, зүүн   зүгийн нутгийн хойд хэсгээр 1-6 градус, зүүн зүгийн нутгийн өмнөд, говийн   нутгийн зүүн хэсгээр 8-13 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун   хойноос секундэд   5-10 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан шуурга   шуурна. Хүйтэрч 3-5 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт          876гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …