Нохойд зориулсан кабелийн суваг цацагдаж эхэлнэ

imagesАНУ-ын  гэрийн тэжээвэр нохойд зориулсан  кабелийн “Dog Tv”   суваг  ирэх 11 сарын дундаас эхлэн Солонгос улсад цацагдах  болжээ.

 Нохой нь цэнхэр болон шар өнгийг л ялгадаг тул тэдэнд зориулсан  өнгөөр хийгдсэн сургалт , хүмүүжил , танин мэдэхүйн чиглэлтэй олон тооны нэвтрүүлгүүдийг   уг сувгаар гаргах ба гэртээ цоожлогдон ганцаараа үлддэг нохойнуудад хамгийн ойрын найз  нь “Dog Tv”   болох ажээ.

 Тус сувгийг үзэхэд сард 10 мянган воны төлбөртэй бөгөөд 100 мянга орчим тэжээвэр нохойтой айлууд уг сувгийн хэрэглэгч  болно  байх гэсэн урьдчилсан тооцоотой байгаа юм байна.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Хятадын чат-ботуудад “сэтгэл хөдлөл” илэрхийлэхийг хориглоно

Хятадын эрх баригчид хиймэл оюуныг сэтгэл хөдлөлгүй, аюулгүй мэдээллийн хэрэгсэл болгохыг эрмэлзэж байна. Тодруулбал, Хятадад …