Гэр хорооллоо ногоон хороолол болгоцгооё

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын хоёр дахь бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгосонтой холбогдуулан Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын ажилтан, албан хаагч залуучууд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Дэд бүтцийн төв байгууламжийн эргэн тойронд 1000 ширхэг шар хайс мод тарилаа.

Нэг мод таривал нэг насны буян, хоёр мод таривал хойд насны буян гэдэг. Гэр хорооллын айлуудад тулгамдаж байгаа гол асуудал болох агаарын бохирдлыг бууруулах байгалийн хамгийн чухал байгууламж бол ой мод юм. Мод зүлэг нь орчны шороо тоосыг өөртөө шингээж, чийг ялгаруулдаг. Нэг мод 120 кг нүүрстөрөгчийг өөртөө шингээж, 104 кг хүчилтөрөгчийг ялгаруулна. Энэ нь дөрвөн ам бүлтэй айлын бүтэн жил амьсгалахад шаардлагатай цэвэр агаартай тэнцдэг байна. Тиймээс гэр хорооллын гудамж, хашаагаа зүлэгжүүлж, моджуулжсанаар иргэд, айл өрх эрүүл цэвэр орчинд амьдрах боломж бүрдэх юм.

Мод тарих ажиллагаанд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тарих модыг хандивлаж, хорооны иргэдтэй хамтран тариад иргэдэд хүлээлгэж өглөө. Цаашид дэд бүтцийн төвийн урд талын Жишиг гудамжийг бүрэн моджуулж, жинхэнэ утгаар нь жишиг гудамж болгохоор зорьж байна. Хорооны иргэд, төвийн ажилтнууд болон гудамжны айл өрхүүд модны арчилгаа усалгааг хариуцна.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …