Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай танилцлаа

 

Тавдугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Улаанбаатар хотын Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц, үйл ажиллагаатай танилцлаа.

Ховд аймгийн хэмжээнд сум орон нутгаас аймгийн төвд шилжин суурьших иргэдийн тоо өнгөрсөн жилүүдээс өссөн хандлагатай байгаа тул аймгийн ИТХ-аас шийдвэр гаргаж, төлөөлөгчдөө Улаанбаатар хотын газар зохион байгуулалт, дахин төлөвлөлт, орон сууцжуулалтын талаар сайн туршлага судлах, аймагтаа хэрэгжүүлэх боломжийг судлуулахаар томилолт гаргаж, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт хандсан байна.

Төлөөлөгчид Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжиж буй “Дэд бүтцийн төв” төслийн явц болон 10 дугаар хороонд дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж буй Бармон констракшны барилгын ажилтай танилцаж, сонирхсон асуултууддаа хариулт авлаа.

Тэд гол төлөв гэр хорооллын айл өрхүүдийн өөрсдийн хашаа, байшиндаа халуун, хүйтэн ус, халаалтаа шийдсэн шийдэл болон залуу гэр бүлүүдийн зүгээс төсөл хэрэгжүүлэгч компаниудтай хийж буй байрны захиалгын гэрээний талаар сонирхож байлаа.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …