С. Баяр 461 дүгээр ангид 60 хоног хэрхэн “амьдарсан” талаараа ном гаргажээ

 

 

АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.

Тэгвэл ШШГЕГ-ын харяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоёр сарын хугацаанд  саатуулан шалгаж байсан ч түүнийг  шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргасан байдаг.

Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 60 хоног  ямар нөхцөлд, хэрхэн эрхээ хязгаарлуулж байсан талаараа ном гаргажээ. Тэрбээр номоо “Жаран хоног, “Жаран”-ы бутархай” гэж нэрлэсэн байна.

 

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багш, …