Нэг ч шүүгчийг цагдан хориогүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий 17 шүүгчийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн билээ. Харин АТГ-аас өнгөрсөн долоо хоногт хэд, хэдэн шүүгчээс байцаалт, мэдүүлэг авсан байдаг.

Тэгвэл өнөөдөр /2019.07.04/ зарим шүүгчийг ШШГЕГ-ын харяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан талаар хэвлэлээр мэдээлжээ. Энэ талаар ШШГЕГ-ын холбогдох албан тушаалтнаас тодруулахад “Нэг ч шүүгчийг цагдан хориогүй” гэх тайлбарыг өгч байна.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …